Өнөөдөр яаж хандсанаар нь биш цаашид ямар байхыг нь таньж хайрла. Залуучууддаа сургамж болох үүднээс өөрт тохиолдсон зүйлээ бичиж байна. Намайг Б гэдэг эрэгтэй оюутан л даа нэгэн анагаахын сургуульд төгсөх курсын оюутан. Манай сургуульд надтай нэг нутгийн нэг охин байдгын бид 2 анх бие биенээ таньдаггүй байж байгаад нэг эмнэлэг ээлжийн ажилд орсоноосоо хойш танилцсан дээд курс маань болохоор надад зааж зөвлөөд загнаж зэмлээд хатуу ч гэсэн үнэн үгийг олон хэлж намайг баярлахад ухаарлын үг хэлж шантрахад зоригжуулж аав ээжээс минь дутуугүй л байдаг байлаа. Ингэж явсаар нэг л мэдэхэд тэр маань төгсөх болоод надад хайртай гэдгээ хэлсэн би ч гэж тэр хүний хүчинд өдий зэрэгтэй яваагаа санахгүй нэг л их зантай 2-улаа найзууд л байвал байя гэж хэлээд огт харьцахаа больсон. Тэгээд удсан ч үгүй нэг бүсгүйтэй үерхэж эхэлсэн гэрийнхэн маань, эмнэлэгт нь ажиллаж байсан багш нар маань, ангийнхан маань миний тэнэгийг гайхдаг байсан боловч би огт тоогоогүй. Тэр найз маань царайлаг хүмүүжил сайтай хүнтэй нийтэч халамжтай тийм гэх дутагдал багатай л даа. Нэг өдөр хэлэх зүйл байна би төгсөөд урилгаар хөдөө ажиллах болсон гэхэд нь дуртай дургүй очсон чинь эмэгтэй хүн чинь айл гэрийн эвийг олж сэвийг дарж нөхрөө түших ноён нуруутай байх хэрэгтэй адилхан эмэгтэй хүнд би үг дуугүй зайгаа таиад өгөх ухаан надад байгаа 2 хүний дундуур орж хов ярих гээгүй ээ гэхдээ энэ охин чамд хань болохгүй гэж хэлчхээд л яваад өгөхөд нь атаархсан юмнууд л гэж бодож байлаа гэтэл нөгөө найз бүсгүй маань хэрүүл хов хөөцөлдсөн мөнгөнд дуртай шунахай хүний аав ээжийг хүндэлдэггүй өөрийнхөө аав ээжтэй хар яр хийж харьцдаг тийм л хүн байсныг би ойлгосон надад харамсах ч эрх алгадаа үеийн залуусдаа сургамж болох болов уу? гэсэн үүднээс бичлээ ганц эмэгтэй хүнээс биш эрчүүд биднээс бас олон зүйл шалтгаална шүү