Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

              2015 оны 07 дугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутий өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зужурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.