2015.7.24, Баасан гараг / Билгийн тооллын: 8
Зуны адаг харагчин хонь сар
Салхины эх одтой, цагаагчин үхэр өдөр

 

Аргын тооллын: 2015.7.24, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.25-20.36
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.