Малчид, ард иргэдийн анхааралд:


Долдугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


 

2015 оны 07 дугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.