Загвар өмсөгч  О.Амгаланбаатарыг "Монгол фильм" групп, найруулагч Д.Золбаярын "Учиртай гурав" киноны гол дүр буюу Юндэнд тоглосоноор нь хүмүүс таних болсон. Угтаа бол тэрбээр загвар өмсөгч залуу загвараараа анх олны танил болж байсан билээ. Тэгвэл тэрбээр дараагийн уран бүтээлийнхээ зураг авалтанд орсон аж. 

Энэ удаад түүний хайртай бүсгүйн дүрд П.Шүүдэрцэцэг тоглож байгаа гэнэ. Ийнхүү дэлгэцийн бүтээлд хосын дүрийг бүтээж буй тэдний зураг авалтын үеийн зургийг сонирхуулж байна.