Малчид, ард иргэдийн анхааралд:

              Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2015 оны 07 дугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

  29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр,    30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, 8 дугаар сарын 1-нд төв, зүүн, говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  29, 31, 1-нд зарим газраар секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.