Эрүүгийн хуулийн 111.2, 111.3-ийг үндэслэн сэтгүүлч С.Баттулга, "Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, н.Ууганбаяр, н.Батдорж, н.Дамдиндорж нарын таван хүнийг шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Улмаар С.Баттулгад үүсээд байсан эрүүгийн хэргийн 111.3-ыг зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 111.2 болгон өөрчилж, 9 сая төгрөгөөр торгохоор боллоо. Харин "Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид 3.3 жил, Батдоржид 6 сар, Дамдиндоржид 6 сарын баривчлах ял оноож, Ууганбаярыг цагаатгасан байна. Г.Буяндоpжийн хувьд ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдлээ. Өчигдөр 13.30 цагт эхэлсэн шүүх хурал шөнийн 23:30 цаг хүртэл үргэлжилж нотлох баримтын төвшинд талууд мэтгэлцсээр шүүх хурлыг өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл завсарлуулаад байсан бөгөөд ийнхүү шийдвэрээ гаргалаа. А.Баярмаа