Аргын тооллын долдугаар сарын 29. Буд гариг, Билгийн тооллын 13. Суулга одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 05.31 цагт мандан, 20.29 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйлд, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.