Миний энэ өчүүхэн захидалыг захидал хэсэгтээ оруулаад өгөөч . Миний хайр гэж хэлж болох дурсамжинд минь үлдсэн тэр л мэдрэмж , дотроо удаан гэгч нь шохоорхон харж явдаг байсан нууцхан хайрын минь эзэн.

Анх би түүнийг хайрлахад болно гэсэн бодол минь хэзээ ч юм тэр хүн намайг хайрлаасай гэж хүсдэг болчихсон байж билээ. Хэзээ ч биелэгдэшгүй зүйл , хэзээ ч минийх болохооргүй хүн байсаан . Мэдсээр байж сэтгэлээ зогсоож чадаагүй ч нэг ч удаа түүнийг хайрлаж байсандаа харамсаж байгаагүй. Харц тулгарахад нууцхан хичнээн их баярлаж, догдолдог байсан гээч нэг удаа харц тулгарахад бүхэл бүтэн 7 хоног эрч хүчээр дүүрэн явдаг байсан сан . Бас 10 жилд байхад хоёулаагийн анги мат дээр солигдож хичээл ордог байсан . Таны сууж байсан цонхон талын 3 дах ширээн дээр би ангийнханаа хүүхдүүдтэй зодолдонгоо алдан суудаг байсан .

Яг тэр сандал дээр ......... Дарханд 2 удаа санамсаргүйгээр дэлгүүрт таарахад " учрах ёстой хүмүүс хаана ч хамаагүй тааралддаг , учрах ёсгүй хүмүүс нэг орц байгаад ч таарахгүй гэдэг үгэнд итгэж билээ . Орой болгон нэг үйлдлээ давтана одод таныг сайн сайхан явуулаад өгөөрэй гэж шивнэнэ . Зориг гарган таньд захиа өгч байсан тэр нэгэн өдөр би ямар их зоригтой байсан юм бэ ? одоо бодоход гэхдээ таны найзаас " манай найзыг орхи , тайван байлга" гэж загнихад бас таниас найз охинтой гэсэн хариу авахад би тэнэг юм шиг таныг гэх сэтгэлээ орхиогүй .

Өөрт тань сайн гэдгийг мэдээсэй гэсэндээ тэнэг үйлдэг өөрийн эрхгүй гаргасан . Найз охин тань болоод хамт байх болно гэсэн хүсэл таньд тулгалт шаардалт болж байсныг өөрийнхөө хүслийг тулгасан юм шиг санагдсан .

Үнэхээр их уучлаарай .  Би гэдэг хүн  мөрдөгч , залбирагч , тагнуулч болоод аль хэдийн 6 жилийг ардаа орхижээ . Энэ 6 жилийн турш таныг гэсэн сэтгэлээ үүгээр цэглээд намайг гэх хүнийг хүлээн сайхан хайрыг бүтээж , ирээдүйд аз жаргалтай гэр бүлийн тоог 1-ээр нэмэх болно .  

Ganbat Gantsatsral: .  Мартсанаас Таны найз охин тань их хөөрхөн даруухан охин байлээ  . Та хоёр их сайхан харагдаж байна. Аз жаргал хүсье хөөрхөн ханхүү охинтой болоорой . (Өөр фэйсбүүк хаягаар харьцаж байсан таньдаг юм шиг мэдрэмж төрөөд байна гэсэн тэр нууцхан охин чинь би байсан ) . 

Сэтгэлд минь дурсамж , сургамж үлдээсэнд баярлалаа . Үүрд баяртай