Өнгөрсөн хоногийн хугацаанд Нийслэлийн онцгой байдлын газар объектын гал түймрийн 2, техникийн болон ахуйн холбогдолтой осол 3 нийт 5 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, 2015. 07.28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1000 өгсдөг замын хажуу руу ачааны машин онхолдож жолооч Ө.Э-ын /27 нас, эр/ төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгчээ. Мөн 2015. 07. 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын эцсийн буудлаас дээш Хуучин оросын хүүхдийн зуслангийн хойд ууланд иргэн Д.Б /28 нас, эр/ хаднаас халтиран унаж зүүн хөлөө шилбээрээ хугалсан байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дамнуургаар уулнаас буулган ГССҮТ-д хүргэж өгсөн байна.