Тайз дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрх, авьяас чадвараараа ялгарч яваа залуу жүжигчин бол СТА Г.Отгон-цэцэг юм. Тэрбээр уран бүтээл, гоо үзэсгэлэн, эрс шийдэмгий төрхөөрөө ч олны анхаарлыг татдаг. 

Сайхан бүсгүй маань өөрийн амьдралын хамгийн аз жаргалтай мөчөө "Хүний амьдралд баяр жаргалтай мөчүүд олон байдаг. Зовсны эцэст жаргана гэж зовлонгийн дараах мөч хамгийн амттай байдаг. Түүн шиг бид нэг уран бүтээлийн ард гарах гэж дөрөв таван сар хөдөлмөрлөж халаалтгүй хүйтэн үед хөрч,тоос шороотой тайзан дээр мөлхөх үе  олон байдаг. Бас зохиолоо ойлгохгүй, эсвэл дүрийнхээ мөн чанарыг олж чадахгүй  үе ч олон байдаг. Тэгж байгаад уран бүтээл маань нээлтээ хийгээд, шүүмжлэгч, мэргэжлийн хүмүүсээс сайн үнэлгээ авах, дээр нь үзэгчдийнхээ халуун алга ташилтаар мялаалгах  тэр  мөчид хамгийн жаргалтай байдаг. Бас халуун гэр бүлээрээ байх жаргалтай" ийн тодорхойлсон удаатай. 

Урлагийнхан амрах цаг гэж бараг л байдаггүй гэдэг. Тэгвэл энэ зун Увс аймагт ажил, амралтаа хослуулан сайхан амарсан гэнэ шүү. Түүний энэ зуны халуухан гоёл. Мэдээж бүсгүйчүүд маань үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз. 

 

Д.Ана