Нэг хэсэг монголын кино урлагт хүч түрэн орж ирсэн царайлаг жүжигчний нэг болох Р.Анхням нэг хэсэг уран бүтээлээс хөндийрсөн. Тэгвэл тэрбээр "Чонон сүлд" кинонд тоглож шуугиан дэгдээсэн.

Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн хийсэн бүтээлд дүрээ мөнхөлсөн азтай бүсгүй. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь Л.Гантөмөр сайд найруулагч Жан Жак Анног түүнтэй хамт хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтын үеэрээ тэрбээр "Алтан гадас" одонгоор шагнагдсэн билээ.

Түүний хүү ээжийнхээ мэргэжлийг өвлөх бололтой шүү. Кино зураг авалтад оролцсон тухай ээж нь дуулгалаа. 

Д.Ана