"Буянт Ухаа-2" хорооллын барилга угсралтын ажил 97 хувьтай байна. Гадна засварын ажил нь 80 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Гадна шугам сүлжээ, өндөржилт, хорооллын зам, гэрэлтүүлгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажил нь эхэлсэн бөгөөд 30-45 хоногийн хугацаанд дуусах юм байна.

Төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сарын 30-нд эхний ээлжийн 22 барилга ашиглалтад орох аж. Харин ТОСК-ын зүгээс эхний ээлжинд 22 биш 30 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гадна инженерийн шугам сүлжээний ажлыг дулааны улиралд хийгээд дуусгачихвал хугацаандаа ашиглалтад орох юм байна.

"Буянт Ухаа-1" хороололд зорилтот дөрвөн бүлгийг хамруулж байсан. Залуу гэр бүл, төрийн алба, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад иргэн гэх дөрвөн бүлгийг хамруулсан бол энэ "Буянт Ухаа-2" хороололд нийгмийн бүх давхаргыг хамруулах ажээ. Тухайлбал, хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг ч нэмж хамруулна гэж ТОСК-ын тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг ярилаа.

Эх сурвалж          http://www.dnn.mn