Би танайд ирдэг захиаг хааяа даа уншдаг юм. Зарим нь заяаны ханийхаа талаар бичсэн байдаг. Тэгвэл тэдэнд тус дэм болох болов уу гэсэн үүднээс өөрийнхөө амьдралын хэсгээсээ өнөөдөр бичихээр шийдлээ.

Миний араас нэг царай муутай залуу гүйгээд л байдаг байсан юм. Гэтэл бодол минь өөрчлөгдөөд одоо харах тусам хайр хүргээд сайхан залуу болсон. Ганцхан царай муутай гэдэг шалгуураар нэг  мундаг залуугийн тэр гайхалтай ертөнцийг үгүйсгэж байсан даа өөрийгөө ч гайхсан. Өнгөц дүгнэлт хийхээсээ өмнө хувь хүн нь чухам ямар хүн бэ гэдэг л таньж мэдэх хэрэгтэй санагдсан. Одоо бол үнэхээр жаргалтай байна, будаггүй босоод хэнэггүй алхах даа ч өөрийгөө хөөрхөнөөр мэдэрдэг, халамж анхааралд нь эрхлэх дээ өөрийгөө хүүхэд мэт сэтгэдэг, хийсэн жоохон зүйлд минь баярлаж магтахад супэр хүчтэн мэт бодогддог, хөтөлж тэврэхэд нь, хамт даа хэвтэхдээ амар тайвнийг мэдэрдэг. би зүгээр л энэ байгаа минь түүний хувьд төгс байдагт баярладаг. Эр хун хичнээн түшиг тулгууртайг одоо л утгаар нь мэдэрч байна даа. Хамт дааа бүтээх шан ирээдүй дээ итгээд айдас тээхгүй амьдарна. Эрчүүд бүгд адилхан гэж би түүнийгээ бусадтай зүйрлэхгүй. Араар минь тавих вий гэж айдас тээж шаналахгүй. Хэтэрхий өндөр найдвар тээж өөрийн төлөвлөсөн ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөхгүй. яг л өмнө нь байсан өөрийн зангаараа хийх зүйлээ хийж өдөр бүрийг түүнтэйгээ  жаргалтай өнгөрөөж, айдас тээж биш итгэл өвөртөлөж амьдрана даа. ганц олдох амьдрал даа өөрт таалагдсан хүнээ сонгоно гээд араасаа гүйж байгаа залуусыг аниад өнгөрч байгаа бүсгуйчүүд дээ миний зүгээс хэлэхэд уулзаад учраад үзээрэй, бусдын болон өөрийн  өнгөц дүгнэлтэнд бүү автаарай. Одоо би сэтгэл хангалуун байна. Чи чинь сохорчихсон юмуу гэж хэлсэн найзын минь уг ямар гоё юм  бэ, азтай юмааа чи гэдэг үгээр солигдох тэр агшин.... хэн ч чиний жаргалыг мэдрэхгүйгээс хойш өөртөө үнэнч, шийдвэртээ эргэлзэлгүй байх хэрэгтэй. эмэгтэй хүн болгон шан хайртайгаа учирнаааа, амидрал үнэхээр баялаг.