Өөрийгөө зөв үйлдэл хийсэн гэж өмөөрөхгүй ээ. Би гэдэг хүн одоо 25 настай жирийн эмэгтэй. Оюутан байхдаа нэг залуутай үерхэж байгаад унтаж хэвтэлгүй салцгаасан юм. Тэр Франц руу сурахаар явж би монголдоо үлдсэн. Уг нь бид 2 хамт явна гэж байсан ч тэдний гэрийнхэн зөвшөөрөөгүй би яахав мөнгөгүй айлын хүүхэд болохоор үлдэхээс өөх зам үгүй.  Тэгээд тэр яваад сураг тасарсан эхэндээ ч овоо цаг тохирч байгаад чаталдаг байлаа. Харин сүүлдээ таг болсон. Би ч сэтгэлээр унаад таагүй болж үед нэг ахтай их чаталж мсжлэдэг байлаа. Удалгүй бид 2 уулзахаар болж эхний удаа баахан юм ярьж байгаад салсан. Дараагийнх дээр харин гэнэт намайг тэвэрч аваад үнссэн. Тэгээд л одоо миний амьдрал түүний тоглоом болсон. Дуртай үедээ намайг дуудаж унтаж хэвтчихээд дургүй үедээ таг чиг. Өөрийгөө тэр хүний зугаа гаргагч болчихоод байгааг мэдээд байгаа хирнээ мартаж салж чадахгүй. дуудахаар нь очихгүй байж чадахгүй эргүүтээд байна яах уу?