Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар бороо, зарим газраар их бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ.

Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон Дорнод талын нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 17-19 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.