Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт багийн нутаг Төмөр замын “Өлзийт” зөрлөгийн урд талд мина байна гэсэн дуудлага тус аймгийн онцгой байдлын газарт энэ сарын 30-ны өдөр ирсэн байна. 

Уг дуудлагын дагуу Зэвсэгт хүчний 281 дүгээр ангийн хоёр албан хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч,  нэг автомашинтай ажиллаж ТМ-57 загварын танк эсэргүүцэгч минийг булж устгажээ.