Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2015 оны 08 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.