Энхтайваны гүүрэнд эвдрэл гараагүй гэв
Өнгөрсөн баяр наадмаар Энхтайваны гүүрээр олон мянган автомашин зорчсоноос гүүр ачаалалаа даахгүй цууралт өгч болзошгүй” гэх мэдээлэл иргэдийн дунд тархсан. Түүнчлэн гүүрээр зорчиж явсан автомашиныг замын цагдаагийн алба хаагчид зогсоож жолоочид “Даац хэтэрсэн Өөр замаар яв” хэмээн үүрэгдсэн байдаг Баяр наадмын өдрүүдэд иргэд болоод нийгмийн сэтгэлзүйг хэвийн байлгах гэсэндээ энэхүү мэдээллийг албаныхан хав дараад өнгөрөв үү. Ямартай ч жолооч нар энэхүү мэдээллийг сонссоноосоо хойш Энхтайваны гүүрээр зорчихдоо айдастай явдаг болсон. Тиймээс тухайн үед чухам юу болсныг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа. 

-Наадмаар Энхтайваны гүүрээр олон автомашин зорчсон. Тиймээс даац хэтэрч цууралт өгч болзошгүй гэх сэрэмжлүүлгийг цагдаагийн алба хаагчид иргэдэд өгч байсан. Гэтэл одоо автомашинууд хэвийн зорчиж байна. Яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ 

-Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага бүрэлдэхүүнээрээ ажил- ласан. Наадмын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орох хүн, автомашины ачаалал их байв. Үүнтэй холбогдуулан баяр наадмын өдрүүдэд зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг цэнгэлдэх рүү оруулж байсан. Энхтайваны гүүрэн дээгүүр зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл олон орж ирсэн байдаг Тиймээс түгжрэл, саатал их гарч, цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулсан. Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг өөр замаар явах шаардлага тавьж ажилласан юм. Үүнийг ард иргэд гүүрийн ачаалал ихэсч, цуурах нь гэж буруу ойлгосон байх. 

-Энхтайваны гүүр цууралт өглөө гэдэг нь ташаа мэдээлэл гэж ойлгож болох уу. Жолооч нар ч гэсэн нэлээд айдастай байна? 

-Цууралт өгөөгүй. Жолоочид Энхтайваны гүүрээр тайван зорчиж болно Харин наадмаар өнгөрсөн жил дөнгөж ашиглалтад орсон 120 мянгатын явган хүний гүүр ачааллаа даахаа больсноос Мэргэжлийн хяналтын газар тухайн гүүрийг хаасан байдаг. Хэдхэн жилийн өмнө Хятадын компани Энхтайваны гүүрэнд урсгал засвар хийж хагас зуунд саадгүй ашиглаж болох баталгаа өгч байсан. 350 метр урт, 120 тулгуур баганатай Энхтайваны гүүр хагарч, нэлээд их хэмжээний зардлаар засч байсан удаатай. 
 
http://www.info.mn