Өнгөрсөн амралтын өдрүүдэднийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  15, техникийн болон ахуйн холбогдолтой осол 4 нийт 19 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид гарч үүрэг гүйцэтгэсэн байна.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны дэргэд иргэн эзэн холбогдогч нь тодорхойгүй 26-44 УБД улсын дугаартай Mark-x загварын автомашин шатаж байсныг Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тасаг 00:05 цаг ажиллаж унтраасан байна.  Мөн

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байшин эзэн тодорхой бус 4х8 хэмжээтэй зуны байшин шатаж байсныг  Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тасаг00:25 цаг ажиллаж унтраажээ.

 

Мөн  2015.08.02 нд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто зам дээр “Зөв зуурмаг” ХХК-ийн 37-97 УНЯ улсын дугаартай зуурмагийн автомашин 90-40 УНН улсын дугаартай Chevrolet суудлын автомашин, 35-99 УНХ улсын дугаартай Honda Civic загварын суудлын автомашинууд дээр унаж зуурмагийн автомашины жолооч  Б.Б /36 настай эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсан байсныг нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүргэж өгчээ. Зуурмагийн автомашины шатахуун асгарч байсан тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж 21:27 цагт Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тасгийг гаргаж авто зам дээр асгарсан түлшийг саармагжуулан 2 шуудай элс асгаж, хөөс холигчийн уусмалаар 00:45 цаг ажилласан байна