Анх нөхөртэйгээ танилцаж байх үедээ энэ л залууг хуурахгүй юм шүү гэж өөртөө итгэлтэй түүнийг амьдралынхаа ханиар сонгож байлаа. Гэтэл би архинаас болж ханийгаа хуурчихлаа. Та нар намайг өөдгүй хүүхэн гэх нь ойлгомжтой. 

Саяхан шоудаж яваад таньдаг залуутайгаа тааралдаад, нөхрөө хуурчихсан. Одоо үнэхээр гэмшиж байна, нөхрөө харах болгондоо өөрийгөө дотроо харааж зүхэж яах гэж яагаад яагаад тэр үед тийм зүйл хийснээ өөрөө ч ойлгохгүй юм. Нөхрийнхөө өмнө үнэхээр том уучилж болохгүй алдаа хийсэн би яах ёстой вэ? Бид 2-н амьдралд ямар ч асуудал байхгүй, нөхөр маань надад их хайртай, би ч бас нөхөртөө үнэхээр хайртай.