Мисс Б.Ханд "TV miss International-2010" олон улсын анхдугаар уралдаанд оролцон дэд байр эзэлснээсээ хойш телевизийн салбарт тууштай хүчин зүтгэж байгаа юм.

Тэрээр саяхан Филиппин улсад болсон "Азийн шилдэг загвар өмсөгч" шалгаруулах хүндтэй тэмцээнд тэргүүн байр эзлэн "Хамгийн авьяаслаг оролцогч" шагналын эзэн болж эх орныхоо нэрийг гаргасан билээ.

Б.Ханд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн дүү бөгөөд ирэх жил сургуулиа төгсөх юм байна. Одоо мэргэжлийн нэвтрүүлэгчийн чиглэлээр БНХАУ-д суралцаж буй ч хажуугаар нь БНХАУ-ын NSR загварын агентлагт харьяалагдан ажилладаг аж.

2010 онд Тв мисс өргөмжлөл хүртснээс хойш төдийлөн хэвлэлээр гараагүй тэрээр ийнхүү дахин шагнал хүртэн олны анхааралд өртсөн билээ. Ингээд түүний цөөн хэдэн зургийг хүргэж байна.