Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ
2015/08/05
Бүгд найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоног үргэлжилнэ.
Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 06-аас 1997 оны наймдугаар сарын 05-ны хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой аж.
Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх буюу 2010.01.01-нээс хойш ирсэн иргэд, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой юм байна.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах бөгөөд БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой юм.
А.Ханд
http://new.mn/
tuwshee · 2015/08/05
sssssss
tuwshee · 2015/08/05
aaaaaaaaa
tuwshee · 2015/08/05
gggggggg
tuwshee · 2015/08/05
ggggggg
tuwshee · 2015/08/05
gggggg
tuwshee · 2015/08/05
sdsdsd
tuwshee · 2015/08/05
sdsds
tuwshee · 2015/08/05
sdsdsd
tuwshee · 2015/08/05
sdsd
tuwshee · 2015/08/05
sdsdsdsd
tuwshee · 2015/08/05
sdsdsdsds
tuwshee · 2015/08/05
adadads
tuwshee · 2015/08/05
asasas
tuwshee · 2015/08/05
ddffggg
tuwshee · 2015/08/05
dfghjkl;l
Батхүү · 2015/08/05
Төрөөс төрсөн тэрбумтангууд хэдэн хүний ажлын байр гаргах талаар санаачлагатай ажилмаараа
Зочин · 2015/08/05
heden sariin hugatsaat