Намайг Ц-гэдэг 28 настай. Одоогоос 5 жилийн өмнө ээж болж, айлын эхнэр болсон. Их сургуулиа төгсөөд ажлаа хийсээр л мөрөөрөө л амьдраад л яваад байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс намайг залуутай ажлын шугамаар уулзаж байгаад нөгөөдөх чинь намайг эргүүлдэг боллоо. Би ч эхэндээ нүүр өгөхгүй явсаар шинэ жилийн үдэш бид 2-ын амрагын явдал эхэлсэн юм. Хэн хэн нь гэр бүлтэй хүүхэдтэй. Би ажлаа сольж өөр ажилд орсон ч түүнтэй уулздаг хэвээрээ нэг ёсондоо миний ажлын хамгийн сайн түнш бас амраг минь болчихсон. Тэр ч би ч хэн хэндээ гомдохгүй уурлахгүй жаргалаа эдэлчихээд төвөг удахгүй салцгаадаг. Гэтэл би сүүлийн үед үргэлж л түүнтэй хамт байхыг хүсэх боллоо. Тэгээд нөхрөө яаж ч хичээгээд секс хийх гэхээр хүсэхгүй нэг л залхуутай болоод байна. Би өөрийгөө ингэж болохгүй гэдгээ мэдэж байгаа хэдий ч толгойд эргэлтээд гарахгүй юм. Надад өөрийгөө өөрөө авч үлдэхэд туслаач. Мэдээж ийм үйлдэл хийсэн миний буруу л даа.