Би хадмындаа амьдардаг эр хүн байж ямар арчаагүй юм гэж хэлэх л байх. Эр өсч эсгийн сунана гэгчээр би дутуу төрсөн гэсэн одоо бол том эр болсон. Анх хөдөө байж байгаад их сургуульд орохоор хотод ирсэн боловч сургалтын төлбөр гэж юмнаас болоод хар бор ажил хийсээр сурсан ч зүйлгүй олсон ч зүйлгүй байсаар нэг найз охинтой боллоо. Ёстой нөгөө өөрийгөө авч явж чадахгүй байж юун эхнэр гэж олон хүнд адлуулж байна аа. Гэтэл хадам ээж нэг их мөнгөтэй хүн биш бидэнтэйгээ адилхан улс. Гэтэл муу муудаа дээрэлхүү гэгчээр надад аймаар муухай ааш гаргадаг. Би яах уу ийх үү ээж одоо юу авмаар байна хоол ундны юм дуусч байна уу гээд л аль болох эвээр үзэх гээд л эхнэр жирэмсэн болохоор хэдэн төгрөг хураачих гээд хэрэндээ л 2 ажлын дунд гүйж явна. Яавал энэ хүнийг аашгүй болгох уу яавал дээр байдаг юм. Мэдээж би хөдөө өссөн болохоор хотын хадамд таалагдахгүй л байх нь аргагүй л дээ гэхдээ би хар ажил хийж байгаа гээд халтар юм явдаггүй залуу хүн байна дээ нэг бас хямд хувцас өмсдөг ч хиргүй шүү.