ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР, НЭГЭН ЭХИЙН ЗУРГААН ХӨВҮҮН ОДТОЙ, УЛААН ЛУУ ӨДӨР

 

Аргын тооллын: 2015.8.8, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.45-20.15

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

 

Тухайн өдөр бич, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.

 

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 4 цаг 56 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.