Бидний хувийн амьдрал сайн байсан тэр хүүхнийг гарч ирэхээс өмнө хэдэн сар би яг лд галзуу хүн шиг байлаа. Эрчүүд угаасаа нялх хүүхэдтэй үед аймаар элэг барьдаг юм байна. Манай нөхөр өөр хүнтэй бараг л суухаа шахлаа. Нөгөө хүүхэн ч улаан цайм эргүүлж суух хүртэл шийдвэр гаргуулж чадсан байна. Тэр хоёр намайг жирэмсэн болсон цагаа эхэлж явсан байсан. Тэгээд намайг тайван мэдэгдэхгүй байж байгаад төрсний дараа нөхөр маань надад үнэнгээ хэлээд явах санаатай байж. Гэтэл би төрж нөхөр хүүхдээ хараад санаа нь эргэж нөгөө хүүхнээсээ салах талаар хэлж уулзахгүй гээд утсаа ч авахгүй байхад нь тэр хүүхэн манайд ирж бөөн шуугиан тариад би гэж хүн тэр хоёрын явдлын бүгдийг мэдлээ. 

Тэрнээс хойш хэдэн сар тэр хүүхэн салахгүй зууралдаж хэрүүл хийх болсон. Би ч нөхрөөсөө салахгүй тэр 2-ыг явуулахгүй гэж шар гозойгоод галзуурах дөхөж байж тэр хүүхнийг явуулж чадлаа. Бодохоор үнэхээр гомдмоор юм яг л кинон дээр гардаг шиг юм болж  өөрийгөө ч мартан тэнэг юм шиг л аашиллаа. Одоо би юун дээр анхаарч, яавал дээр бэ эр хүмүүсийг хоол, бөгсөөрөө торгоодог гэдэг биз дээ. Би ч уг нь орондоо галзуу л юмсан.