Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа "Даншиг наадам-Хүрээ цам-2015" наадам  Хүй долоо худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр Даншиг наадам Чингисийн талбайд 500 лам ном хурсанаар эхэлсэн юм.

 

 

 

 

 

Даншиг наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Хүй долоо худагт албан ёсоор эхэлсэн юм.

 

 

 

 

Лам хуврагуудын дунд балин болон тосон урлалын тэмцээн болсон юм

 

 

Даншиг наадмыг сонирхох үеэр олон түмэнд үзүүлэхээр 80 тохой Майдар бурхны хөлийг авчирсан байна

 

Мөн энэ үеэр НЗДТГ-аас энэхүү наадмыг дэмжин ажиллаж, аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд Гандантэгчэнлин хийд, Дашчойлин хийд, Мамбадацан хийд, Дамбадаржойлин хийд зэрэг хийдүүдээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачид тус аялал жуулчлалын үзэсгэлэнд өөрийн бүтээлүүдээ дэлгэжээ.

 

 

 

"Даншиг наадам-Хүрээ цам-2015" наадам хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харвааны дунд өргөөр үргэлжилж байна. 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.mass.mn