Би одоо 30 настай. Эхнэр хоёр хүүхэдтэй. Сүүлийн хэдэн сар секс гэдэг зүйлийг хийхээ болиод байна. Эхнэр маань хүсэхгүй байна гээд ерөөсөө хийхгүй юм. Хүүхэд, ажилдаа түүрдээд байна л гэж бодоод аль болох ойлгохыг хичээгээд яваад байсан чинь одоо арай л биш ээ сардаа ганц ойртуулдаг боллоо. Хайр нь хүсээд байна гэхээр ойлгож байнаа гээд л унтаад өгөх юм. 

Өөр хүн амьтантай бол яваагүй ээ ажлаа тараад л гэртээ ирнэ хаа яваагаа байнга утсаар ярьж хэлдэг. Тэгэхээр одоо би яаж хайрыгаа сэргээх вэ?