2015.8.11, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
ХЭРЦГИЙ ОХИН ОДТОЙ, ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2015.8.11, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.49-20.12
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.