Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит 19 хурлаар “Эрчим инженеринг” ХХК-ийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50.000 ширхэг “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэлээ.  Тус өрийн хэрэгсэл нь  анх удаа 100%  даатгагдсанаараа онцлогтой бөгөөд үнэт цаас гаргагч компани хугацааны эцэст үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийх чадваргүй болсон тохиолдолд даатгагч компани тухайн өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг хийхээр даатгалын гэрээгээр үүрэг хүлээсэн байна.

Өрийн хэрэгсэл гарган татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тус компани тендерийн ажлын гүйцэтгэлд шаардагдах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх юм.

“Эрчим бонд” нь182 хоногийн хугацаатай, жилийн 18.5%-н хүүтэй, үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацааны эцэст төлөх бөгөөд уг хямдруулсан өрийн хэрэгслийн хугацааг анхдагч зах зээлийн арилжаа явагдаж дууссан өдрөөс тооцно