Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 08 дугаар сарын 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж, хучилтын ажил хийж байна.

Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түрзамаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.