Өнгөрсөн онд хоёр эмэгтэйг харгис хэрцгий аргаар амийг нь хохироосон хэрэгт сэжиглэгдсэн Б.Идэрзаяад гурван шатны шүүхээс 25 жилийн ял оноосон билээ. Ялтан Б.Идэрзаяагийн хувьд талийгаач эмэгтэйчүүдийн амийг бүрэлгээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болоод шүүх хуралд нотлохыг хичээсэн ч хүлээж аваагүй юм. 

“Эл аймшигт хэргийг үйлдсэн этгээдүүд наранд эрх чөлөөтэй явж байгаа, хилсээр надад хэрэг тулгаад ял үүрүүлээд байна. Тиймээс алуурчдыг мэдэх хүн байгаа” гэж хэлсэн ч шүүгчид хүлээж аваагүй гэдэг. 

Энэ хэргийн гэрч, мөн хэргийг үйлдсэн этгээдүүдийг мэдэж байгаа гэх Г.Дөлгөөнмандал гэдэг залууг цагдаа нар хаана байгааг нь илрүүлэн баривчилж, өдгөө цагдан хорьсон байгаа аж. Түүний хувьд Б.Идэрзаяагийн төрсөн эгч рүү нь утсаар яриад “Аниа 50 сая төгрөг өгвөл энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийн нэрийг хэлж болно шүү” гэж ярьсан ч зугтаад уулзахгүй байсан юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn