Алслагдсан хилийн отряд, заставынхан халуун усны хүндрэлгүй болох нь. Тэдөнөөдрөөс нарны эрчим хүч ашиглан ус халаах 70 ширхэг, нийтдээ 200 гаруй сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжтэй болж байна. Эрчим хүч зарцуулахгүй, байгалийн энергээр 400 литр ус халаадаг энэхүү төхөөрөмж нь хилийн заставуудад ажиллаж буй хилчдэд нэн шаардлагатай нүдээ олсон бэлэг болж байна. 

Уг төхөөрөмжийг хилчдэд хүлээлгэн өгөхөд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага, хангалт хариуцсан дэд дарга Ч.Сайнтөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Solar house” компанийн захирал М.Соронзонболд нар оролцлоо.

Төхөөрөмжөөс эхний ээлжинд Минжийн хангайн заставт хүргэх бол үлдсэнийг нь говийн заставуудад хуваарилах юм байна.