Рекордын чимээгүй ангууч Кёкүтэнхо Масару


Өнгөрөгч Нагояа башёгоор өөрийн 23 жилийн сүмо бөхийн амьдралаа дуусгаж ояакатагийн амьдралаа эхлүүлсэн манай  сумо бөхийн тамирчдын  Алтан хараацай, МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгнямын рекорд амжилтуудыг танилцуулья:
– Жилийн 6 башётой болсоноос хойш хамгийн ахмад насандаа буюу 37 насандаа анхны түрүүгээ хүртсэн.
– Нийт мэргэжлийн сүмод 927 ялалт авсанаараа рекордын 6-рт. Түүний өмнө Хакухо 934, Китаноүми 951, Күмүсүби Оошио 964, Чиёонофүжи 1045, Кайо 1047 гэсэн амжилтууд бичигдэж байна.
– Дээд зиндаанд нийт 697 ялалт авсанаараа рекордын 8-рт.
Түүний өмнө Таканохана 701, Мусашимару 706, Тайхо 746, Китаноүми 804, Чиёонофүжи 807, Хакухо 840, Кайо 879 гэсэн үзүүлэлтээр бичигдэж байна.
– Нийт мэргэжлийн сүмод 1870 барилдаан хийсэнээрээ рекордын 2-рт. Түүний өмнө Күмүсүби Оошио 1891 барилдаан хийсэнээрээ бичигдэж байна.
– Дээд зиндаанд нийт 1470 барилдаан хийсэнээрээ рекордын 1-рт бичигдэж байна. Одоо барилдаж буй бөхчүүдээс түүний ард хамгийн ойр яваа бөх бол Аминишики бөгөөд тэрээр 1298 барилдаан хийгээд байгаагаараа 5-рт бичигдэж байгаа юм.
– Дээд зиндаанд нийт 99 башё барилдсан нь рекордын 2-рт бичигдэж байгаа ба түүний өмнө Озэки Кайо 107 башё барилдсанаараа бичигддэг юм. Тэдний ард одоо барилдаж буй бөхчүүдээс хамгийн ойр яваа нь мөн Аминишики бөгөөд одоогоор 88 башё барилдсан амжилтаар 7-рт бичигдэж байна.
Дээрх амжилтуудаас гадна хамгийн өндөр насандаа тухайн өдрийн сүүлийн барилдаанд Ёкозунатай тулсан бөх, Хамгийн өндөр насандаа Макуучи буюу дээд зиндаанд качикоши хийсэн бөх гэх зэрэг олон амжилтуудыг тогтоосон юм. Хүндлэхгүй байхын аргагүй, үнэхээр л “ТОМ АХ” юм даа Кёкүтэнхо  Цэвэгням маань…

Китанорюү Ц.Мөнхсайхан

Ugluu-logo20157