Анх 14 насандаа загварын тайзнаа гарч байсан Эрдэнэтээс гаралтай загвар өмсөгч Э.Сэлэнгэ АНУ-д суралцахаар яван эх орондоо ирэхдээ түүний гадаадын агентлагт авахуулсан нүцгэн зураг интернэтээр тарсан билээ.

“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч, мисс Э.Сэлэнгээ хэдэн сарын өмнө гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа байрлуулж олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байсан ч түүний дахин нэг зураг ил болжээ. 

Түүнийг гадны томоохон агентлагтай шинээр гэрээ хийсэн бөгөөд тун удахгүй дахин нүцгэн шинэ зурагаар уншигчиддаа гэнэтийн бэлэг барина гэж байсан нь энэ бололтой.