"Улаан театр", "Хас форм" кино студын хамтын уран бүтээл "Дүр эсгэгчид" уран сайхны киноны нээлт өнөөдөр "Өргөө-1" гаднах задгай талбай дээр болно.

Тус киноны гол дүр та бидний сайн таних Цэбо буюу жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Алтансүх, И.Хангай, Н.Оюунсайхан нар тогложээ. Найруулагчаар Ш.Равдандорж, Н.Батсайхан нар ажилласан адал явдалт цоо шинэхэн кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болох юм.