Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд хүн амины ноцтой хэрэг гарсан юм.  Тодруулж хэлбэл, Хаан банкны төв байрны зүүн хойно байрлах орон сууцанд оршин суух 70 настай эмэгтэйн хоолойг нь хэрчиж бүрэлгэсэн. 

Талийгаач гэртээ нохойтойгоо амьдардаг байсан бөгөөд энэ сарын 16-нд эсэн мэнд байсан ч 17-ны өдрөөс хойш огт харагдаагүй байна. Мөн нохой нь гэртээ байнга хуцаад, утас нь холбогдохгүй байжээ.

Тиймээс хөршүүд энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд харамсалтай явдал болсоныг мэдсэн байна.

Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтэсийнхэн шуурхай ажиллаж  өчигдөр 17 цагт сэжигтнийг баривчилжээ.  Сэжигтэн баривчлагдаад эхний байцаалтаараа хэргээ хүлээж эхэлсэн гэнэ.

Шунахайн сэдлээр хэргийг үйлдсэн, эмгэнийг хөнөөчихөөд гэрт байсан эд зүйлийг хулгайлсан гэжээ. Бусдын гарт амиа алдсан З ганц хүүтэй юм байна. Түүний хүү Германд амьдардаг аж. 70 настай хөгшин хэдхэн сарын өмнө Германаас Монголд ирж 4-р хорооны 77 байранд амьдарч байжээ. Хотод эмэгтэй дүүгээс нь өөр ойрын хамаатан садан байхгүй, хүн нэг их орж гардаггүй, ганц бие гэдгийг сэжигтэн судалж хэргээ үйлдсэн бололтой. 



ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN