Нийтийн тээврийн хүрээнд цахим картаар зорчуулах болсон. 3600 төгрөгөөр авсан энэхүү цахим картыг цэнэглүүлэхэд үнийн дүнгээсээ хамааран 50-200 төгрөг  төлдөг болсон. Тэгвэл энэ шимтгэлийг авахаа больсон байна. Хэрвээ шимтгэл авч байгаа газар байвал иргэд Нийтийн тээврийн газарт мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн карт цэнэглэх дээд хязгаар хэтэрсэн гэсэн асуудал гарч байгаа тухай яриа бий. Ийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Иргэд картаа хэдэн ч төгрөгөөр цэнэглэх боломжтой гэдгийг нийтийн тээврийн газраас мэдэгдлээ.