Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн 1990 оны 9 дүгээр сарын 6-нд төрсөн бөгөөд тэрээр 5 ам бүлтэй айлын дундах хүүхэд. Дөлгөөн багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байж.

Түүнчлэн жүжигчин Чаминчулууныг дууриадаг байжээ. Тиймээс мөрөөдөлдөө хөтлөгдөөд СУИС-ийн жүжигчний ангид орсон. “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Гэхдээ “Амьдралд тавтай морил” киноны Золоо шиг олон эрэгтэй хүүхэдтэй найзалдаг, эрэгтэйлэг биш гэнэ.

Харин "Мөрөөдлийн театр”-т ороод гурван жүжигт тоглосон. Тэрээр “Өөрийгөө азтай” гэж хэлжээ. Учир нь сургуулиа төгсөөгүй байхдаа олон ангит кинонд тоглож, үүний дараа жүжигчин Г.Эрхэмбаяраас уран бүтээлийн санал авсан гээд амьдралд нь тохиосон бүх зүйл түүнд аз авчиржээ.