Сүүлийн хагас жил би гэж хүн аашны хар тулам болж гүйцэж байна аа. Яасан гэхээр манай хүн одоо 29 настай ар гэрээ авч явах асуудалд хувь нэмрээ ч оруулахаа болилоо. Өдөр, шөнөгүй ком тоглоод суучих юм. Уурлаж үглэж байж арай хийж л тэр юмнаасаа нь холдуулна. Одоо бүүр ч үглэх үггүй болчихоод аргаад бараад байна. Ядаж ажилгүй гэртээ суугаа байж хоолоо хийдэггүй юм аа гэхэд гэр цэвэрхэн байлгана гэж байхгүй ажлаасаа тарж очоод цэвэрлээд хоолоо хийгээд өглөө ажилдаа яваад ирнэ бөмбөгдсөн гэр. Одоо бүүр энэ бүгдээс залхаж байна аа. Хүүхэдгүй дээрээ салдаг ч юм уу?