Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 52-ын даваа, Энхбулаг амралтын газрын зүүн урд Mitsubishi маркийн автомашин цэргүүд тээвэрлэж явсан ЗИЛ-131 маркийн машинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас 2 хүн нас барж 21 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг Нийслэлийн замын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар тодруулахад “СХД-ийн нутаг 52-ын давааны урд замд Энхбулаг амралтын газрын зүүн замд Mitsubishi L-200 маркийн авто машины жолооч Ц нь ЗХ-ний 084 дүгээр ангийн Зил131 маркийн авто машинтай мөргөлдөж 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нарын 2 хүн нас барж, 21 хүн гэмтсэн” гэж мэдээлэв.

Гэмтсэн, нас барсан хүмүүс бүгп ЗХ- ний 084 дүгээр ангийн ахлагч нар байна. Одоо гэмтсэн хүмүүс бүгд Цэргийн госпитал эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 А.Баярмаа