Өршөөлийн хууль батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо хөл тавьсан үйл явдал улс төрд дуулиан тарив. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд хандаж хаягласан үгсийг Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон Прокуроруудад хандаж хэлэхдээ дайсан. 

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  72 минут ярьсны үндсэндээ 80 орчим хувь буюу нь авилга, албан тушаалтантай тэмцэх 50 орчим минут нь нэрийг нь онож нэг ч удаа хэлээгүй  боловч  бүхэлдээ Н.Энхбаяр руу чиглэсэн байлаа. 

Мөн Ц.Нямдорж "Би түмпэн түмпэнгээр бөөлжмөөр байна" хэмээн ярьсан нь олон хүний анхаарлыг татав. 

 

 

Түүнчлэн Г.Дэнзэнг УИХ-ыг гишүүн Ц.Оюунгэрэл эргэсэн. Тэрбээр чихээ нүүрэнд нь нааж Г.Дэнзэнгийн үгийг сонслоо. "Хийсэн хэрэг байхгүй. Нотлох баримт байхгүй. Улс төрийн хоригдол болоод байна" гэж дамжууллаа. Бие нь их дордсон тул гэрээслэл бичжээ. Би одоо гэрээслэлийг нь хүргэж өгөхөөр явж байна гэж жиргэжээ. Харин түүнийг батлан даалтад гаргасан.

 

Нийгэмд өршөөлийн хуулиар суллагдах гэж буй зарим хэрэгтнүүдийг эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, хүүхдүүдээ хазаж  тамалсан  эцэг суллагдах гэж байна.  Түүнчлэн

Өнгөрсөн оны гуравдугаар сард төрсөн эцэг нь хоёр үрээ хазаж бие болон сэтгэл санаанд нь ноцтой хохирол учруулсан. Энэ хэргээс болж хүүхдүүд удаа дараа эмчилгээ хийлгэж, хүн үнсье гэхэд айдаг, шөнө унтахдаа цочиж сэрдэг бөгөөд сэтгэл санааны асар их дарамтад орсон байдаг. Эхнэрээ олон жил хардаж зоддог, хүүхдүүдээ тамалсан эцгийг Эрүүгийн хуулийн 100.1 байнгын тарчлан зовоох, 181.2 танхайрах заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 3.6 жилийн хорих ял оноосон. Одоо тэрбээр нэг жилийг шоронд өнгөрүүлээд байгаа. 461-р хорих ангид саатуулагдаж байгаа ялтан Д суллагдах өдрөө хүлээж байгаа. 

Түүний хувьд  Өршөөлийн хуулиар  хамгийн түрүүнд гарч ирэх нь тодорхой болоод байна.  Өөрөөр хэлбэл ялынхаа  2/3-ыг эдэлсэн болохоор түүний хувьд магадлангаар гарч  ирэх боломжтой байгаа. Ийм үед Өршөөлийн хууль батлагдсан нь түүнийг  эрх чөлөөтэй болоход  боломжийг нээж өгч байгаа юм.  Эхнэр хүүхдүүдээ тамлаж байсан ялтан Д суллагдсаны дараа хохирогчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ? Цагдаа хэрэг гарсан хойно, Тахар шүүхийн шатанд тэднийг хамгаална. Харин буруутай этгээд шоронгоос гарч ирээд өс хонзон санасан тохиолдолд тэднийг хамгаалах төрийн байгууллага байхгүй гэдэг хуулийн цоорхой манай улсад байна. 


Цэцэрлэгийн бүртгэл ирэх 24-28-нд үргэлжилнэ.
 Энэ жилийн хувьд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар 116 мянга 500 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтой.

Ингэхээр нийслэлийн хэмжээнд 27 мянга орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг авч чадахгүй гэсэн үг юм. Урдчилсан байдлаар нийслэлд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэг хүүхэд хүлээн авах аж. Үүнд анги дүүргэлтийн стандарт зэргийг урдын адил зөрчиж, 91687 хүүхэд сурч, хүмүүжих боломжтой байгаа юм. Энэ нь 2012-2013 оны хичээлийн жилтэй харьцуулахад 26.022 хүүхдээр илүү гарсан үзүүлэлт болж байна. Тодруулбал дээрх онтой харьцуулахад цэцэрлэгийн хүртээмж 6.2 хувиар тэлжээ.

Гэсэн хэдий 27 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг харамсалтай мэдээлэл юм. 

Эдийн засгийн татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоосон юм. Ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна хэмээн албаныхан хэлсэн юм. УИХ “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.

Тодруулбал, дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүлжээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх,  автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоов. 

 

Соёл урлаг үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20, 21-нд боллоо.

Киноны нээлтэнд "Рэкетир-1" киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон “Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар оролцсон юм. Ийнхүү гадаад киноны жүжигчид анх удаагаа Монгол дахь нээлтэнд дээрээ хүрэлцэн ирж байгаа нь анхны тохиолдол болов. 

 

 

 

 

 

 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа