"Twins Film" студи  2009 онд “Хархны өгөөш”, 2012 онд “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг уран сайхны кинонуудыг бие даан хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус студийн  гурав дахь бүтээл  “Такси” инээдмийн уран сайхны киногоо бүтээж олны хүргэхэд бэлэн болжээ. 

 

 

 

00

 

 

Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.

 

Уг киноныхоо нээлтийг энэ сарын 26-нд Улаанбаатар хотод, ирэх есдүгээр сарын 2, 3-нд бүх аймгуудаар зэрэг хийх ээр товоо зарлав. "Такси" киноны дүрүүдэд жүжигчин Л.Сөрөлт, жүжигчин найруулагч С.Баттулга, Маск продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд их олон уран бүтээлчид оролцон тогложээ.

 

 

 

1

 

 

 

Киноны агуулгын талаар товч дурдвал, архи их уудаг, буруу замаар явж байсан залуу таксины жолооч болоод амьдралаа хэрхэн өөрчилж байгааг харуулсан аж. Инээдмийн төрлөөр бүтсэн ч гэлээ үзэгчдэд ойлгуулж, бодуулах ихтэй болсон гэнэ шүү.

 

 

2

 

 

 

01

 

 

 

 

 

4