Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор маргааш дуусгавар болно. Тэгвэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихээр намын удирдлагууд болон залуу үеийн төлөөлөл болсон олон хүн Тусгаар тогтнолын талбайд цугларсан байлаа.