Би нөхөртэйгээ сугаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна аа. Одоо 2 хүүхэдтэй. Ажилтай амьдралаа залгуулаад яваад л байна. Бусдын адил тансаглаж чадахгүй ч боломжийн л явна. Манай нөхрийн найзууд гэж хөнжлийнхээ хэрээр хөлөө жийхгүй агаарт хөөрсөн гарууд байдаг юм. 

Нэг өдөр манайхан ирнэ гэнэ юм хум бэлдчих үү гээд гуйгаад байхаар нь муу авдаг хэдээсээ хадгалсан байснаараа хэрэндээ л юм бэлдэж хүлээж авлаа. Тэгсэн эхнэрүүд нь гэж ажилгүй байж брэнд ярьж, нөхрүүд нь гэж хөөрцөн тэр муу юугаа чаддаг юм гээд л баахан хүн мууллаа. Би багаасаа хүн муулж, гоёж гангалахыг сураагүй болохоор дуугүй л байлаа. Гэтэл шөнө нөгөө хэд нь явдаггүй ээ хонохоор болж баахан л ор заслаа даа. Би хэвтэж байтал нөхөр бие засах гээд гарсан тэгээд би ч унтчихаж. Гэнэт л ална хүрээд ир чи муу новш гээд бөөн дуу уйлаан майлааны дуугаар сэртэл нөхрийн хамраас цус гарч байна. Яасан гэтэл найзынхаа эхнэртэй явдаг байжээ хөөрхий. Тэр найзынхан нь нөхөр мэддэг болоод тандаж байгаад энэ уулзалтаар тэр 2ыг барьж авах зорилготой зохион байгуулж, өөрөө худлаа шал согтож нөгөө 2ыг хамт ар араасаа гарахыг хүлээж байгаад нэлээн удаж байгаад үйлдэл дээр нь барьсан нь тэр. Гэтэл одоо манай нөхөр чи л намайг сексээр цангуулсан чи  л буруутай гээд хөөж туугаад байх юм. Яавал дээр үү?