​Сайн байцгаана уу, Би 41 настай. Цагтаа царайлаг хөөрхөн охидын тоонд багтаж явлаа. Одоо насандаа боломжийн гэж санадаг. Хөгжилтэй нийтлэг байх аа.

Ямар ч байсан сөрөг хүнд характерийн хүн бол биш. Хоёр хүүхэдтэй. Нөхрөөсөө салсан. Анх 19 настайдаа нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орж байсан. Гэхдээ хэзээ ч тавьж үзээгүй. Кино үзэх ном унших үед хаа нэг хөнгөхөн сэрэл хөдөлдөг. Гэхдээ удаан үргэлжлэхгүй. Зүүдэндээ жилдээ нэг удаа юм уу сэрэл хөдөлнө. Үнсэлцэхэд салахын аргагүй сайхан байна гэдэг юм уу, эсвэл дургүй залуутайгаа секс хийж байна гэдэг ч юм уу маягаар зүүдэлж байсан. харин нэг удаа зүүдэндээ тавьчих шиг санагдсан. Тэр дороо сэрээд тавиагүй ч юм шиг санагдсан л даа. Зүгээр л бие сулрах шиг санагдсан. Түүнээс биш бусдын яриад дурлаад байдаг шиг хүчтэй мэдрэмж, гоё сайхан юм мэдрээгүй. Би насаараа л тавьсан мэт дүр үзүүлж амьдарлаа. Нөхрөөсөө салж нийлж амьдрах хугацаандаа 20-иод залуутай унтсан юм байна. Нөхөр маань тэр залуус ч тэр бүгд л намайг их секси гэх юм. Гоё дуу алдддаг, гоё хөдөлдөг, гоё тавьдаг. Надад ингэж олон залуустай унтах шаардлага байгаагүй. Гэхдээ тавьж л үзэх хүсэлдээ автаад ийм алхмууд хийжээ. Нөхрийгөө намайг тавиулж чадахгүй байна гэж бодож байсан. Үгүй юм байна лээ. Харин ч заримаас нь илүү байсан. Тэгэхээр надад л учир байх шиг. Нэг удаа сэрэл хөдөлгөх бэлдмэл ууж үзсэн юм байна. Зүрхний цохилт ихсээд, толгой руу цус илүү юүлэгдээд байх шиг санагдсан. Доошоо моошоо бол өөрчлөлт мэдэрсэнгүй ээ, кк. Гэхдээ надад тавьж үзээгүй ч эр хүнтэй нэг оронд орох таалагддаг юм. Үнсүүлэх, илүүлэх, намайг хүсэх, амьсгаадах, тэвчээр нь барагдах гээд сайхан санагддаг. Жижигхэн эрхтэнтэй бол жаахан тиймэрхүү. Би хэзээ ч энэ асуудлаар сексологичид хандаж байсангүй. Тэд надад тусалж чадахгүй юм шиг санагддаг. Хэрэв тусалж чадах бол тийм эмчийн утас, хаяг байгаа бол туршаад үзнэ дээ. Коментүүдийг уншаад байхад бусдад туслахаасаа илүү маазарсан доромжилсон үг хэллэг цөөнгүй байх юм. Та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө туршлага олж авмаар байна. Анхаарал тавьсанд баярлалаа.