Бид түүнийг “9009”, “Валентины захидал”, “Хайрлаж болох уу?”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонд оролцон тоглосноор нь мэдэх билээ. Тэрбээр мэргэжлийн жүжигчин биш ч үзэгчдээс чамгүй сайн үнэлгээ аваад байгаа юм.

 Энэ жил тэрбээр ХААИС-ийг Маркетингийн менежментийн  чиглэлээр төгссөн билээ.

 Тэрбээр манай удамд урлагийн хүн байсан тэр үүднээсээ би урлагт хайртай хэмээн дурссан нь бий. Ийнхүү урлагт дурласан Шүүдрээ цаашдаа жүжигчинээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй гэнэ. Ямартай ч түүний оролцон тоглосон уран бүтээлүүд үзэгчдэд үнэлэгдэж түүнд урам өгсөн нь дамжиггүй. Түүнийг зорилгодоо үнэнч байж урлагаа орхилгүй ихийг хийж бүтээхийг хүсье.  

Эмэгтэй хүн бүрт авахыг хүссэн, хийхийг хүссэн нууцхан мөрөөдөл бий. Харин Шүүдрээ тэрхүү хүсэл мөрөөдлөө нуугаагүй юм. Түүний шуналыг ганган машин, чамин шивээс хөдөлгөдөг гэнэ. Тэрбээр маш гоё газраа маш гоё шивээс хийлгэе гэж удаан хугацааны турш  бодож байгаа тухайгаа онцолжээ. Тэрчлэн удахгүй Sanota7 машин худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж.

            Харин түүний чин хүсэл мөрөөдөл нь “Victoria`s Secret”-ийн тайзнаа алхах гэнэ. Ганц удаа ч хамаагүй тэр тайзнаа алхахыг чин сэтгэлээсээ хүсдэг тухайгаа онцлон хэлжээ.