"Мөнхийн реп" хамтлаг уран бүтээлээ туурвиад хэдийнээ 14 жилиийг ардаа орхижээ. Тус хамтлаг есдүгээр сарын 04-ныг фэнүүдтэйгээ өнгөрүүлэхээр болсон. "Crocus Event Hall"-д 20 цагаас "Hit songs" шоу тоглолтоо толилуулж залуучууд дурсамжаар нь аялуулахаар бэлтгэлээ базааж дууссан байна.

Тэд дүү галаас аварсан Цэрэнтогтох хүүд сэтгэлийн дэм хайрлаж гэнэтийн бэлэг барьсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад фэнүүдээ баярлуулахаар уралдаан зохион байгуулж байгаа ажээ. Тодруулбал, "9 сарын 4 Мөнхийн Рептэй уулзах өдөр". 

Уг өдрийг тохиолдуулан "Уучлах өдөр" нэртэй бяцхан уралдаан зарлаж байна. Болзол нь та хайртай дотны хэн нэгнээс уучлал гуйж буй хамгийн өвөрмөц сэтгэл хөдлөм бичлэг буюу богино кино хийж илгээх юм.

Киноны хугацаа 60 секундээс ихгүй байх, гар утсаар бичсэн байж болно. Гэхдээ дуу дүрс чанартай байх, бичлэгийг аль нэг шэйр дээр байршуулан линкийг нь Мөнхийн Реп фэйсбүүкийн чатаар илгээнэ.

Хамгийн гоё бичлэгийн эзнийг "Hit songs" шоу тоглолтын хос урилга, гарын бэлэг гээд олон олон сюрпризийг задлах гэнэ шүү.

Уралдааны бичлэг хүлээн авах хугацаа 2015.08.31 өдрийн 13 цагт дуусах юм байна. Та амжиж бичлгээ илгээж  азтан болоорой. 

Дашрамд дуулгахад, Тоглолтын тасалбарыг Hi-Fi рекордсын бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1188 болон easyticket.mn захиалж авах юм.