Казахстаны Астана хотоо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Маргааш багийн барилдаан болж, дэлхийн аваргын тэмцээн өндөрлөх юм.

Н.Түвшинбаяр эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментеростой барилдаж, юүко үнэлгээгээр хожсон бол хоёрдугаар тойрогт Сенегалын Бабоукар Манетай барилдан даралтаар цэвэр ялсан байна.